Хонь
Хониныхон хүссэнээ үнэн бодитой зүйлийн оронд тавиад бодсоноо итгэдэг. Таны гол асуудал нь хажуудаа байх ёстой тэр хүнээ хэтэрхий төгс төгөлдөр байдлаар төсөөлж өөрийгөө хууран мэхэлдэг. Энэ сар гэр бүлээрээ алс холын улс оронд биш гэхэд зэргэлдээх хот уруу аялахыг хичээгээрй. Энэ аялалаа хамаатан садан, найз нөхдийнхөөрөө зочлохтой хослуулах ч боломжтой. Мөнгө санхүүгийн хувьд энэ сар ердийн л сар болно. Тэд тэнгэрээс од шүүрэхгүй, ямар нэг ухаанд багтахгүй ялалт хийхгүй. Энэ сар бүхлээрээ ердийн л хийдэг ажил үйлд бүрэн зориулагдана. Хэрэв гуравдугаар сарын хоёр дахь арав хоногт нэмэлт ямар нэг зүйл санал болговол зөвшөөрөх хэрэггүй.
Үхэр
Энэ сард гэр бүлийнхнийхээ бэлэг, тэдний тус дэмэнд саааа зовох зүйлгүйгээр найдаж болно. Үхрийнхэн өөрийнх нь сэтгэлд нийцээгүй эсвэл даван туулах шаардлагатай, амар хялбархнаар тойроод өнгөрчих гэх мэт бүхий л нөхцөл байдалд таарч зохицох хэрэгтэй болно. Эхний ээлжинд сарын хоёр дахь арав хоногт эргэн тойрны хүмүүсийн байр байдлаас болж байнга уурлаж цухалдаж мэднэ. Ажил мэргэжлийн салбарт хамгийн чухал мөчийг мэдээлэл сайтай байх гэж нэрлэж ч болно. Нэг талаас ямар цуурхал тарж байна, нөгөө талаас ямар хууль хэрэгжиж байна. энэ бүхэн ямар нэг зүйлийг урьдчилан хийх, таагүй нөхцөл байдлыг тааж мэдэхэд тустай байна. Зурхайд өгүүлснээр санхүүгийн байдал нэлээд тогтвортой. Хэрвээ ажил алба нь худалдаа наймаатой холбоотой бол ашиг орлого өснө гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.
Ихэр
Ямар нэг үргэлжилсэн үгийн зохиол бичихийн тулд хэл зүйн дүрэм, найруулга зүй гэх мэтийг судлах хэрэгтэй гэдэгт хэн ч маргахгүй.
Түүнчлэн яг энэ маягаар мэргэжлийн нөхцөл байдлыг тодорхойлж болно. Ялангуяа сарын эхэнд эхлээд шаардлагатай байгаа зүйлээ хий. Харин санал санаачилга гарган эсвэл юу дуртайгаа хийж ч болно. Энэ сар ажил амьдрал нэлээд өрнүүн байх тул ихрийнхэн тав тух, амгалан байдлын тухайд мартах хэрэгтэй болно. Үрж зарлагадаж байгаадаа тооцоотой байх хэрэгтэй. Хэрвээ та хоёрын тооцоо хамтдаа бол ямар нэг чухаил зүйл худалдаж авахаасаа өмнө хэлэлцэж ярих, хэрэгцээгээ хязгаарлах нь хэн нэгнийгээ буруутгахаас дээр. Ашиг орлогоо нэмэгдүүлэхэд одоохондоо найдах хэрэггүй.
Мэлхий
Энэ сард мэлхийнхэн ажил мэргэжлийн салбарт ямар ч огцом өөрчлөлт, эргэлт гарахгүй гэж амлаж чадахгүй. Таны ажлын ачааалал нэмэгдсэн ч энэ нь улиг болсон, байдаг л нэг зүйл тул онцгойлон дургүйцэж бухимдах асуудал үүсгэхгүй. Таны хүч чармайлт зохих ёсоор үнэлэгдэж байгаа нь нэг сайн тал юм. Энд таны өөрийн хүссэн тийм хэмжээний мөнгийг өгөх тул санал санаачлага гаргахдаа ичиж нэрэлхэх зүйлгүй. Энэ сарын тань зурхай “Бусдын хэрэгт бүү оролц” ялангуяа хувийн чанартай асуудлаас хол хөндий байхыг сануулж байна. магадгүй танд ямар нэг сэжиг, эргэлзээ байсан ч тэр хэвээр нь орхи. Түүнтэй чин сэтгэлээсээ ярьж, улмаар дараа нь өрөвдөж сэтгэл зовних байдалд орохоос зайлсхийх нь зөв гэдгийг санаарай.
Арслан
Арслангийнхны хувийн амьдрал нэгэн дуунд “Хайр дурлалын талбарт бүх юм амар тайван, бартаа саадгүй байдаггүй” гэж гардаг шиг л байна. арслангийнхан энэ сарын эхний хагаст яаралтай ямар нэг зүйлийн тооцоо гаргаж, засаж залруулан юунд ч юм бэлтгэх шаардлагатай болно. Магадгүй энэ нь ээлжит шалгалт, нүүж суух, худалдах зэрэгтэй ч холбоотой байж болох юм. Түүнээс гадна өөрийнхөө хийж байгаа зүйлд бусдын анхаарлыг татахгүй байхыг хичээх хэрэгтэй. Гадна талдаа бүх юм бүтэлтэй, хэвийн үйл ажиллагаатай юм шиг харагдах ёстой. Арслангийнхан энэ сард хэн нэгэнтэй муудалцаж зөрчилдөхгүй байхыг хичээх ёстой. Хэрвээ та хамтран ажиллагсад, өрсөлдөгч нартайгаа төдийлөн таатай бус харилцаатай байсан ч энэхүү зөвөлгөөг заавал анхаараарай. Эд материалтай холбоотой аливаа асуудлыг хоёрдугаарт тавих нь Арслангийнхны хувьд зарим нэг талаараа ашигтай ч байж болно.
Охин
Энэ сар ажлын ачаалал ч бага, өөрт ч ажиллах хүсэл сонирхол тун бага байна. охиныхон үргэлж хэн нэгнээс хамааралтай байна. Эндээс үүдэлтэйгээр ажлын хэмжээ болон захиалагчид багасан, чухал төсөл алдах, магадгүй санаачлагыг нь хөхүүлэн дэмжихгүй байгаагаас хамт ажиллагсад ажиллах дургүй болно. Санхүүгийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгааг мэдэх ёстой бөгөөд элдэв үрэлгэн зангаа хязгаарлах шаардлагатой. Энэ сар томоохон зүйл худалдан авах, эргүүлж авахад асуудал үүсэх тул янз бүрийн төсөлд хөрөнгө хандивлах хэрэггүй. Чанартай барааг хямд үнээр хаанаас ч авахгүй гэдгийг мэддэг байх ёстой. Охины ордныхон аливааг нэлээд эргэцүүлж бодсоныхоо дараа авч бас өгдөг байхыг зөвлөж байна. энэ сар охины ордныхон ямар нэг шинэ төслөөс татгалзах нь илүү дээр шийдвэр болно. Өөрийнхөө хийх санаагаа боловсруулаад хийж эхлэх цагаа бага зэрэг хүлээх хэрэгтэй.
Жинлүүр
Жинлүүрийнхний хувьд энэ сар урьдчилан таахын аргагүй атлаа нэлээд амгалан тайван өнгөрнө. Тэдэнд өөрсдийнхөө санаж бодсон бүхнээ дуусгахад хүч чадал, мөнгө хөрөнгө хангалттай. Энэ сар санхүүгийн аливаа асуудал орж ирсэн хэмжээгээрээ нэлээд амжилттай эмх замбараатай шийдэгдэнэ. Хэрвээ та зээл авахаар шийдсэн бол яг одоо л бичиг баримтаа бүрдүүлэх цаг нь болоод байна. Та зээл амжилттай авахаас гадна амжилттай, магадгүй бүр хугацаанаас нь өмнө ч төлж дуусгана. Ажил дээрээ ямар нэг нэмэлт төсөл авах ч одоо хийж байгаа ажлаас тань ялгаа тун багатай тул ачаалал нэг ихээр нэмэгдэхгүй. Та ямар нэг бэрхшээл саад давах хэрэггүйгээс гадна, хэнтэй ч хэл үгээ ололцохгүй байдалд орохгүй. Энэ байдал тун таатай.
Хилэнц
Энэ сарын турш харйтай хүнийхээ эрх мэдэлд бүрэн захирагдаж өнгөрүүлнэ. Хэрвээ таны харилцаа бүхлээрээ таалалд нь нийцвэл та хоёрын амьдрал үнэхээр гайхалтай байх болно. Хэрвээ та ажил дээрээ нэг хэвий ажил албуудын нэгийг эрхэлдэг бол ямар ч төвөг бэрхшээлгүй нэлээд амжилттай байх ажил ороод ирнэ. Олны нүдэнд ил албан тушаал эрхэлдэг Хилэнцийнхэнд амаргүй болоод ирэх шинжтэй. Нэгдүгээрт, таны ажилдаа хандах хандлага дарга удирдлагын чинь үзэл бодлоос ялгагдаж байгаагаас болж байна. Хоёрдугаарт, Хилэнцийнхэнд ажилд бүтээлчээр хандах хандлага дутмаг байна. Холбогч эд эрхтэнтэй холбоотой янз бүрийн үрэвслийн өвчинд өртөж болзошгүй.
Нум
Хэрвээ ганц бие эсвэл тун саяхан хайртаасаа салахад хүрсэн бол өмнөх харилцаагаа сэргээх нь зүйтэй. Мөнгө санхүүгийн хувьд Нумынхан хүнд хэцүү байдлаас гарахад хөл дээрээ баттай зогссон байх шаардлагатай. Хэрвээ та өөрийнхөө үнэн зөв гэдэгт баттай итгэлтэй байвал таныг төрүүлнэ гэдэг амаргүй байна. Магадгүй Нумынхныг шинэ төсөлд оролцуулахгүйгээр шахах, хэрвээ энэ нь таны шууд хүлээх үүрэг хариуцлагатай холбоогүй бол та эсэргүүцэж байгаагаа илэрхийлж болно. Гэсэн хэдий ч албан ёсны ойлгомжтой тайлбар хийхийг түр хойшлуулах нь дараа нь зохих нөхцөл байдалд танд хэрэг болно. Одоохондоо бүх хүчээрээ тулгах нь илүү дээр байна. Нумынхан өөрийнхөө байнга эрхэлдэг ажлын байрандаа зарим нэг хязгаарлалттай таарна. Энэ сард аливаад хэтэрхий эмзэг сэтгэл хөдлөлөөр хандах байдлаас үнсэн асуудал үүснэ.
Матар
Энэ сар Матарын ордныхонд жинхэнэ хайрын сар болно. Сарын эхэнд өөрөө хэн нэгэнд дурлаж эсвэл хэн нэгэнд таалагдаж, хайрын адал явдалд оролцоно. Ажил мэргэжилтэй холбоотой нөхцөл байдал бүрэн бүтнээрээ зөвхөн өөрөөс нь хамаарна. Танаас тун бага зүйл шаардагдах бөгөөд та аль болох бага амарч алжаалаа тайлахын зэрэгцээ өөрийнхөө ажлыг л хийгээрэй. Түүнчлэн хамаг чадлаараа ажилдаа орж, байнга ямар нэгэн шинэ зүйл бүтээж, ар араас нь олон шинэ санааг гаргасаар эцсийн дүнд Матрынхан нэгдүгээр байранд орно. Энэ сар ажлын ачааллаа хоёр дахин ихэсгэх хэдий ч бүхнийг амжуулж чадна. Хэрхэн яаж амжуулсныг тэр бүр хүн мэдэх албагүй.
Хумх
Хумхын ордныхны хувьд энэ гуравдугаар сар ердийн л нэг сар болж өнгөрнө. Зарим нэг хүмүүстэй танилцах ч энэ нь бас өдөр тутам болдог л хэрэг. Гэьч од эрхэс Хумхынханд харилцаагаа цаашид хөгжүүлэхийн тулд биеэ этгээд хачин авч явж хэрхэвч болохгүй гэдгийг сануулж байна. Карьер мөнгө санхүүгийн хувьд сарын эхээр өөрийнхөө бүх үүргийг биелүүлэх хэрэгтэй болох тул зоригтой бэлтгэх хэрэгтэй. Хэрвээ та энэ үүргээ амжилттай гүйцэтгэж чадвал өөрийгөө илүү эрх чөлөөтэй болж, жинхэнэ үйл явдлын эзэн гэдгээ мэдрэх боломжтой нэг багахан төсөлд оролцох боломж гарч ирнэ. Хэрвээ өөрийнхөө үүрэг даалгаварыг биелүүлэхээс зайлсхйивэл энэ нь бүхэл сарын турш сунжирна. Хамтын бизнес эрхлэгчдийн хувьд ч зөвхөн танаас асар олон ажил шалтгаална.
Загас
Та энэ сард нөхцөл байдлын үнэн зөвийг шалгаж магадлахгүйгээр шийдвэрлэх боломжгүй тул хэн нэгний ятгалганд орж хуйвалдаанд оролцож болохгүй гэдгийг зориуд анхааруулж байна. Иймд энэ сар нэгэн зэрэг хоёр алдаа хийх магадлал өндөр байгааг анхаарах ёстой. Эхний удаад юу ч болоогүй мэт царайлж явах хооронд их зүйлээ алдсан байх эрсдэлтэй. Жишээ нь, та өөрийнхөө мэргэжил дээшлүүлэх, ашигтай төсөлд оролцох боломжоо алдаж мэднэ. Таны хоёр дахь алдаа бол болж бүтэх зүйлээс барьцаа мэтийг тавин хамаг хүч чадлаараа зайлсхийдэг. Энэ байдлаас үүдэлтэй чухал ажил хэрэгч холбоо, хамт олныхоо хүндэтгэлийг тун амархан алдаж мэднэ. Үүний зэрэгцээ аль нэг талыг баримтлахгүйгээр бүгдийг тэнцвэржүүлэн энэ бүхнийг зориуд тааруулж тохируулсан гэдгийг санах хэрэгтэй. Энэ сар шагнал, бэлэг сэлт, таны олж авах гавьяа байгуулсан нэмэлт боломжууд гарч ирнэ.
Сэтгэгдэл үлдээх