2014 УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт

2015-03-25 10:34:59 | 1959 | 0


УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Батхүү, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар Ховд аймагт ажиллах үеэр  иргэд  их хурлаас баталсан хууль тогтоомж,орон нутагт тулгамдаж буй ажлын байр нэмэгдүүлэх,тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл,боловсон хүчнийг улс төрийн намууд халж сольдог асуудал хэрээс хэтэрч байгаа зэрэг олон  асуулт тавьж,хариулт сонссон юм.
 УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ховд аймгийн сумдад хатуу хучилттай зам тавих, зарим сумын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг шийдэх, цаашлаад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд анхаарч ажиллана.Эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх, аймгийн цэцэрлэгүүдийн барилга шаардлага хангахгүй байгаа учир сайжруулах, Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд энэ онд багтаан усан цахилгаан станц барих зэрэг олон ажил өрнүүлэх тухай” тайлагнав. 
Харин УИХ-ын гишүүн Г.Батхүү “Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө эвслийн Засгийн газар хамтран ажиллаж байна. Хууль эрхзүйн орчны өөрчлөлт дээр ихээхэн хэмнэлт гаргаж олон "жижиг" даргын орон тоог цөөлж нэг удирдлагын системд оруулсан.Баригдаж дуусаагүй барилга байгууламжуудыг дуусгах ажил өрнөж,бидэнд уул уурхайгаа ашиглан, сайн ажиллаж, сайхан амьдрах боломж байна” гэв.
Уулзалтын үеэр Зам тээврийн дэд сайд Х.Ержан зам тээврийн талаар иргэдийн сонирхсон асуултад хариулж, 2016 онд баруун бүс хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно гэдгийг мэдээллээ.Өнгөрсөн  жил Ховд аймгийн сумдад тавьсан замын ажлаа иргэдэд танилцуулсан юм.
Тэд Ардчилсан намын гишүүнээр элссэн 25 хүнд гишүүний батлах гардууллаа.
УИХ-ын гишүүн Д.Батцогт,Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан нар тус аймгийн Зэрэг,Дарви,Чандмань,Мянгад,Буянт,Дөргөн сумдад энэ сарын 9-14 ний хооронд  ажилаж ард иргэдтэй уулзалт хийлээ.
Хөдөө сумдаа ажиллаж ирээд аймгийн БОЭТ-ийн эмч,мэргэжилтнүүд,ажилчидтай уузлалт хийж “ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 123 –р ангийн цэрэгийн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд  тэрээр оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна