Хүүхдийн барилдаанд Бекжанат түрүүлж, Түвшинжаргал үзүүрлэлээ

2015-03-25 10:43:04 | 2381 | 0


УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлага ивээл дор жил бүр “Босоо заяатай монгол бөх” цэцэрлэгийн насны хүүхдийн барилдаан боллоо.
Аймгийн Спортын ордонд дөрөвдэх жилдээ явагдсан цэцэрлэгийн хүүхдийн барилдаанд Алтай,Үенч,Булган,Зэрэг,Дарви сумаас бусад бүх сумдаас  хүүхдүүд ирж оролцлоо.
Хүүхдийн бөхийн тэмцээнийг Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэг зохион байгуулж , барилдаанд 4-5 насны 128 хүүхэд  3 настай 12 хүүхэд барилдлаа.
Өмнөх жилүүдийн барилдаанд дэд байр эзэлж байсан хүүхдүүд энэ удаа оролцож /үзүүлэх тоглолт/ барилдааныг оролцогчдод сонирхууллаа.
Эцэг эхчүүд,цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ бэлтгэл сайтай оролцуулж, бөхийн өмсгөл, бэлтгэл ажилд нь туслаж бяцхан хүүхдүүдээ барилдахыг харж амралтын нэг өдрөө сонирхолтой өнгөрүүлэв.
Хүүхдийн барилдаанаар хамгийн өхөөрдөм бөх, дайчин барилдаантай бөх, уран гараа дэвээтэй бөхийг шалгарууллаа.
Хүүхдийн хүчит 128 бөхийн барилдаанд   Ховд сумын цэцэрлэгийн бөх Бекжанат түрүүлж,Түвшинжаргал хүү үзүүрлэжээ. 
Энэ удаагийн барилдааныг МАН-ын Эдийн засгийн байдлын байнгын хорооны дарга Б.Очбадрах ивээн тэтгэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна