2014 “Барилга бүтээн байгуулалт-2015” зөвлөгөөний эргэн тойронд... | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

“Барилга бүтээн байгуулалт-2015” зөвлөгөөний эргэн тойронд...

2015-03-26 12:31:06 | 1194 | 0


Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт шинэ барилга бүтээн байгуулалтууд сүндэрлэн босч, хотын хөгжил болоод иргэдийн амьдралд ихээхэн өөрчлөлт, хувьслыг бий болгосоор байна. Энэхүү үйлсэд хамгийн том хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс бол барилгын салбарын ажилтан алба хаагчид юм.  Өнгөрсөн оны ажил үйлсээ дүгнэж, амжилт алдаагаа хамтдаа ярилцаж, анхаарах асуудлаа хамтдаа хэлэлцэх, үр дүнд хүрэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг Хэнтий аймгийн барилгачдын зөвлөгөөн энэ сарын 18-ны өдөр болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнд Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг болоод Хэнтий аймгийн барилгын компаниуд оролцож, илтгэл мэдээлэл сонч, харилцан санал бодлоо солилцсон юм. “Барилга бүтээн байгуулалт-2015” зөвлөгөөнөөс дараах шийдвэрүүд гарчээ. Тодруулбал,

1.    Барилга угсралтын болон их засварын ажлуудыг гүйцэтгэхдээ гэрээнд заасан  хугацаагаа  баримтлан ажиллах

2.    Барилгын талбай дээр бетон болон төмөр даацын хийц элементийн цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ үйлдвэрээс гарсан бетон зуурмаг хэрэглэх

3.    2015 оныг ЗГ-аас “Бүтээн байгуулалт хариуцлагын жил”, Манай аймаг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулж, Барилга угсралтын ажлын чанар,хариуцлагыг нэмэгдүүлж, чанарын удирдлагын ISO:9001/2008 стандартыг мөрдлөг болгон ажиллах

4.    Барилга угсралт засварын ажлыг хүлээлгэн өгөхдөө гадна инженерийн шугам сүлжээ, гадна тохижилтын ажлыг зураг төсвийн дагуу  бүрэн гүйцэтгэж комисс ажиллуулж байх

5.    Барилга угсралт,их засварын ажлын тендерт давуу эрх олгохоор заагдсан бол ”Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ,ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 10,1,3-т заасан “Орон нутагт үйлдвэрлэсэн бараа,материал,үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашиглах” гэсэн заалтын нотлох баримтыг сайтар бүрдүүлж оролцох

6.    Орон нутгийн барилгын материал үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ “Барилгын тухай” хуулийн 11-р зүйлд заасан “Барилгын материал нь стандарт,зураг төслийн чанарын шаардлага хангасан,хүний амь нас,эрүүл мэнд,байгаль орчинд сөрөг нөлөөгүй байхаас гадна гарал үүсэл,чанарын баталгаажуулсан паспорт,лабораторийн баталгаатай байх” гэсэн шаардлагыг хангаж ажиллах

7.    Аж ахуйн нэгж байгууллагууд ЗГ-ын 2011 оны 311-р тогтоолоор батлагдсан “          Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг боловсруулан хэрэгжүүлэх

8.    Үйл ажиллагаандаа барилгын салбарт хэрэгжиж байгаа хууль эрх зүйн актууд,Барилгын норм ба дүрэм, Стандартууд болон угсралтын ажлын технологийн горимыг чанд баримтлан ажиллах

9.    Аж ахуйн нэгж байгууллагууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн алба,ажилтныг томилон ажиллуулж мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж энэ талаар зөрчилгүй ажиллах

10.  Аймгийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр ажиллаж байгаа компаниуд болон барилгын материал үйлдвэрлэгчид ,барилгын материал импортлогчид ажлын уялдаа холбоогоо нэгтгэж харилцан ашигтайгаар бие биенээ дэмжин ажиллах

11.  Барилгын техник хяналтыг ажлын үе шатны ажил бүр дээр гүйцэтгэж, ил далд ажлын актыг үйлдэж дараагийн үе шатны ажил эхлэх эсэхийг шийдвэрлэж хяналтыг сайжруулж ажиллах

12.  Гүйцэтгэлийн хяналтыг хийхдээ бодит гүйцэтгэсэн ажилтай нь газар дээр нь тулган баталгаажуулж байх

13.  Аймгийн ИТХ,ЗДТГазар нь “Барилгын тухай” хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхдээ барилга угсралт болон барилгын материал үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх хууль эрх зүйн болон зохион байгуулалтын таатай орчныг бүрдүүлэн ажиллах гэсэн шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэн ажиллахыг уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна