2014 Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх "Дундговь аймаг хөгжин дэвжих хөгжлийнхөө ирэн дээр явж байгаа аймаг байна гэж дүгнэв" | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх "Дундговь аймаг хөгжин дэвжих хөгжлийнхөө ирэн дээр явж байгаа аймаг байна гэж дүгнэв"

2015-03-26 12:32:32 | 2022 | 1


 
Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх 2015 оны 3-р сарын 25-28-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудад Шадар сайдын харьяа агентлагууд,Эрдэнэс Таван Толгой компани, Оюутолгой компанийн үйл ажиллагаатай танилцахаас гадна аймгуудын бүтээн байгуулалттай танилцах зорилгоор ажиллах юм байна. Өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх манай аймгийн Мандалговь хотод үдээс өмнөдөө ажиллаад Даланзадгад хотыг зорьлоо .Тэрээр ажиллах үеэрээ аймгийн удирдлагуудыг хүлээн авч ууулзаж, цаг үеийн болон аймгийн хөгжлийн талаар санал солилцлоо.Мөн шадар сайдын чиг үүргийн байгуулагуудын албан хаагчдтай уулзалт хийлээ.Шадар сайд У.Хүрэлсүх аймгийн онгцой байдлын хэлтэст гал унтраах автомашин 1, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд зориулж аймгийн удирдлагын хүсэлтийн дагуу УАЗ469 авто машины асуудлыг Улсын онцгой комиссын даргын хүрээнд шийдвэрлэлээ. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн танд иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.Тэрээр хэлсэн үгэндээ Дундговь аймаг 5 жилийн өмнө ирж байснаас их өөрчлөгдөн хөгжжээ тухайлбал цахилгаан эрчим хүч, нийслэлтэй холбогдсон зам харгуй, дулааны станцын ажлын эхлэл зэрэг хөгжлийн суурь бүтээн байгуулалтууд шийдэгджээ хэмээгээд цаашид хөгжин дэвжих хөгжлийнхөө ирэн дээр явж байгаа аймаг байна гэж дүгнэв. 
Энэ үеэр аймгийн онцгой байдлын бүрэлдэхүүний жагсаал болж, аймгийн удирлагууд Шадар сайдад хүндэтгэл үзүүлэв.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна