Гуулин бурхадын үзэсгэлэн

2015-03-26 12:35:37 | 2328 | 0


Гуулин бурхадын үзэсгэлэн

Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй гуулин бурхадын үзэсгэлэнгийн нээлт болж, Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн 11-р ангийн ангийн сурагчдад “Их нигүүлсэл буюу Нинжин сэтгэл” лекцийг лам Б.Ганбаатар уншлаа.

Энэхүү үзэсгэлэн 3-р сарыг дуустал гарах бөгөөд “Их нигүүлсэл буюу Нинжин сэтгэл” лекцийг ЕБС-ийн сурагчдад үргэлжлүүлэн унших юм.

Шашины хэрэгсэл, шашины зан үйлийн талаар танин мэдэхүйн мэдээллүүдийг иргэдийн хүртээл болгон тавьсан байна. Мөн “21 дарь эхийн ачлал” гарын авлагыг бэлтгэн тараажээ.

Сан хөмрөгт хадгалагдаж буй шавар, зурмал бурхадын үзэсгэлэн 2, 3 дугаар улиралд үргэлжлэн гарна.

 

Ж.Мөнхцэцэг

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна