2014 АЙМГИЙН “ЗАЛУУ МАЛЧИД”-ЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

АЙМГИЙН “ЗАЛУУ МАЛЧИД”-ЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2015-03-26 12:37:09 | 1336 | 0


Д.Одонтунгалаг

Энэ сарын 15-ны өдөр Хөлөг Боорчийн нутаг Батноров суманд аймгийн залуу малчдын чуулга уулзалт болж өнгөрлөө. Хэнтий аймгийн ЗДТГ, ХХААГ, Батноров сумын ЗДТГ-ын хамтарсан тус уулзалт арга хэмжээнд Батширээт сумаас бусад бүх сумд багийн төлөөлөл болох 35 хүртэлх насны залуу малчид болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо. “Хэнтий аймгийн мал сүрэг өсч 3,3 саяд хүрсэн. Энэ бол малчдын нөр их хөдөлмөрийн үр шим юм. ДНБ-ний 61 хувийг ХАА-н салбар, тэр дундаа 70-аад хувийг МАА-н салбар эзэлдэг. Манай аймгийн нийт малчдын 35 хувийг 16-35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тиймээс эдгээр залуу малчдынхаа нийгэм, эрүүл мэндийн асуудалд анхаарах, хөдөлмөрийн аюулгүй байдал, мөн малын таваарлаг байдлыг хангаж ажиллах, хашир туршлагатай малчдын арга ухааныг уламжлуулах гэх мэт олон зорилгын дор энэхүү зөвлөгөөн зохион байгуулагдаж байна” хэмээн аймгийн ХХААГ-ын МЭХэлтсийн дарга Н.Анхбаяр ярьлаа. Чуулганы үеэр аймгийн ЦГ, ХХААГ, ХАА-н биржээс мэдээлэл өгч Баян-Овоо сумын МУ-ын гавьяат малчин Д.Дашзэвэг, Батноров сумын Монгол улсын сайн малчин Д.Наранчимэг нар өөрийн мал маллагааны арга туршлагаасаа залуу малчдадаа хуваалцлаа. Тус чуулга уулзалтын нэг хэсэг болох “Тожил хийцийн мөнгөн эд хэрэглэлийн үзэсгэлэн” ирсэн зочдын анхаарлыг ихэд татаж байв. Аймгийн залуу малчдын чуулга уулзалтанд оролцогчдоос дараах уриалгыг гаргасан байна. Үүнд, Малчин өрх бүр үйлдвэрлэгч болж улмаар малчдын бүлэг, хоршооны хэлбэрт шилжин ажиллах, Өвс, тэжээлийн байнгын нөөцтэй болох ажлыг өрнүүлж, өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаатай болж худаг уст цэг шинээр гаргах, Ус бэлчээрийг зөв зохистой ашиглан хамгаалах, малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх, үржлийн ажил үйлчилгээ, даатгалд бүрэн хамруулах, Төрөөс явуулж буй биржийн арилжаанд идэвхтэй оролцох, Малчдын бүлэг, хоршоо бүр үзлэг ангилалт, тарилга туулгалтын хоолойтой хашаа, угаалгын онгоцыг шинээр барьж байгуулах, засаж сэлбэх, Малчин бүр эрүүл мэнддээ онцгой анхаарч сайн дурын даатгалд бүрэн хамрагдаж, татвар шимтгэлээ төлж хэвших зэрэг нийт 8 зүйл уриалга гаргажээ. Чуулганы үеэр 5-с дээш жил ХАА-н салбарт үр бүтээлтэй ажилласан 41 малчинд малчны мэргэжлийн үнэмлэх тэмдгийг нь гардуулахын зэрэгцээ 30 гаруй залуус “Монголын Адуучдын холбоо” ТББ-ын шагнал, МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар”, АЗХ-ны “Тэргүүний залуу малчин” зэрэг тэмдгээр энгэрээ мялаалаа.

“ШИЛДЭГ АДУУЧИН-2015” ТЭМЦЭЭН

Залуу малчдын чуулга уулзалтын үеэр аймгийн аварга шалгаруулах “Адуучин-2015” тэмцээн мөн зохион байгуулагдлаа. Тэмцээн уран уургач, шургуу, эмнэг булгиулагч гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд 17 сумын 24 адуучин залуус оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, эр зоригоо гайхууллаа. Тэргүүн байранд Батноров сумын адуучин, МУ-ын манлай хүлэгч сумын алдарт уяач“Адуучин-2013”улсын уралдааны аварга А.Алтаншагай44 оноогоор тэргүүн байр, Өмнөдэлгэр сумын адуучин Г.Ганхүү 40 оноогоор дэд байр, Баянхутаг сумын адуучин Л.Даваадулам 34 оноогоор гуравдугаар байр тус тус эзэллээ. Ийнхүү ирэх 7-р сард Үндэсний их баяр наадмаар зохион байгуулагдах Монгол улсын аварга адуучин шалгаруулах тэмцээнд Батноров сумын адуучин, МУ-ын манлай хүлэгч А.Алтаншагайахин шалгаран оролцох эрхээ гардан авлаа. Тэмцээний үеэр А.Алтаншагайспортын мастер, “Адуучин-2014”улсын уралдааны аваргаБиндэр сумын адуучин Х.Бат-Эрдэнэ спортын дэд мастер цолоор шагнагдсаныг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө. 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна