2014 МСНЭ-ийнхэн Орхон аймагт ажиллана | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

МСНЭ-ийнхэн Орхон аймагт ажиллана

2015-03-27 12:45:17 | 1116 | 2


   Монголын үндэсний олон нийтийн телевиз, MN25, TV25, UBS, Eagle, C1, TV9, MNS, Эхорон телевизүүд, info.mn, icon.mn, gogo.mn, news.mn, montsamo,mn, medee.mn,  Өнөөдөр, Зууны мэдээ, Өдрийн сонин, Засгийн газрын мэдээ, Ардчилал, Монцамэ агентлаг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, дэд ерөнхийлөгч Х.Батхишиг,  улирдах зөвлөлийн гишүүн Ж.Жаргалан, менежер Ч.Үлэмжхүү, Монголын сайтуудын холбооны ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Мөнхдөл нарын 40 хүний бүрэлдэхүүнтэй төвийн хэвлэл мэдээллийн баг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Мөнхсайханы урилгаар Орхон аймагт ирж ажиллана.  

        Уг үйл ажиллагаа хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа болон 1 жилийн ажлын тайлантай танилцах, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийх, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцах ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна