2014 Нийслэлийн мэдээ: АЗИ ТИВИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ СУРАГЧИД НИЙСЛЭЛ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Нийслэлийн мэдээ: АЗИ ТИВИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ СУРАГЧИД НИЙСЛЭЛ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2015-04-13 10:56:38 | 1107 | 0


Нийслэлийн Засаг дарга “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай”А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тэмцээнд оролцох зардал болох 1,900,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгалаа.
Тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын даамны холбооны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэнд үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна