Монгол улсын шилдэг банкаар Голомт банк тодорлоо

2014-11-28 15:14:12 | 2588 | 0


Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкийг дэлхийн банк санхүүгийн байгууллагын нэр хүндийн жинлүүр болсон  “THE BANKER” сэтгүүлээс  2014 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодрууллаа. Ингэснээр Голомт банк энэхүү нэр хүндтэй шагналыг 5 дахь удаагаа хүртэж байна. 

Олон улсын  болоод бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэнсэлж, дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын чансааг эрэмбэлдэг “THE BANKER” сэтгүүл тухайн улсын шилдэг банкийг тодруулахдаа зах зээлд тэргүүлэгч байр суурь,  санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, үйл ажиллагааны үр дүн, бизнесийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний тогтвортой өсөлт, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, салбар сүлжээний өргөжилт зэргийг харгалзан үздэг байна.

Дэлхийн түвшинд тавигддаг эдгээр шалгуурыг Монгол улсаас Голомт  банк бүрэн хангаж 2014 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорсныг  “THE BANKER” сэтгүүл  2014.11.27-ны өдөр  олон улсад  албан ёсоор зарлалаа.

 Лондон хотноо болсон шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал ноён Г.Ганболд хэлсэн үгэндээ энэхүү шагнал нь Монголын банк санхүүгийн зах зээлд эзэлдэг Голомт банкны тэргүүлэгч байр суурийг дахин бататгаж байна хэмээн онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна