Бага насандаа зөв дадалтай болж чадаагүй хүүхэд нас биед хүрсэн ч засардаггүй. Та анзаардаг уу, хэдийнээ бие даасан, тэр ч бүү хэл өрх тусгаарлан айл гэр болсон ч инээдтэй, ичгэвтэр ялимгүй алдаа гарган, түүндээ түүрдэж явдаг хүн олон байдгийг. Тэд ердөө л энгийн дүрэмд суралцаагүй байдаг.

1. Хувцсаа индүүдэж, хоол, цай хийсэн бол залгуураа заавал салгаж сурах.
2. Хоол, цай идэж уусныхаа дараа аяга тавгаа цэвэрлэж тавих
3. Гаднаас орж ирээд гутлаа арчиж, тоосыг нь арчиж цэвэрлэх
4. Гэрт өмсдөг тусгай хувцастай, түүнийгээ гаднаас орж ирээд сольж өмсдөг байх.
5. Шүдний сойзоо хагас жил болоод сольж занших. Гурван сард нэг удаа сольсон ч болно.
6. Таньдаг, эс таньдаг ч өөрт нь хандсан хүнтэй мэндэлж сурахад сургаарай.
7. Бусдын цаг зав, ажил хөдөлмөрийг хүндэлж, тэдэнд саад болохгүй байхад сургаарай.
8. Аливаа ажил хийхдээ ойр орчим дахь зүйлсээ хянаж шалгадаг байх хэрэгтэй.

Дээрээс нь юм унах, гар хөлөө хавчуулах, шүргэх төдийд хувцас урагдах зэрэг эрсдэл байгаа эсэхийг нягталж сурах нь маш чухал. Эдгээр энгийн хэрнээ чухал дадал зуршлыг хүүдээ, охиндоо сайн хэлж ойлгуулаарай. Ийм дадал зуршилтай хүүхдүүд бие даах чадвартай болохоос гадна насанд хүрсэн хойноо ч соёлч боловсон хүмүүсийн эгнээнд алхдаг юм шүү.

Сэтгэгдэл үлдээх