"Гоёл-2015"-ийн топ моделиор Х.Бадамгэрэл шалгарлаа

2014-12-04 11:39:36 | 2419 | 0


 
"Гоёл-2015"-ийн топ моделиор Х.Бадамгэрэл шалгарлаа.

“Гоёл-2015” наадам өчигдөр шилдгүүдээ шалгарууллаа. “Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Гоёл-2015” наадмын “Топ модель” цомын эзэн болжээ.

 

Монголын хувцас загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадам энэ жил 26 дахь удаагаа болж өнгөрсөн юм.

 

Харин “Гоёл-2015” наадмын Гранпри шагналыг “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн бол “Шилдэг загвар зохион бүтээх товчоо”-гоор “Сити” дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчоо шалгарсан байна. 

 

Түүнчлэн өдөр тутмын хувцасны загварын төрөлд Шилмэл загвар компанийн дизайнер Х.Батзаяа, Лхагва-Эрдэнэ, Батзогсоол, Урангоо нарын бүтээлийг танилцуулснаас гадна нийт 30 гаруй загвар зохион бүтээгчдийн урласан коллекц хувцас тайзнаа амилав.

 

Үүнээс:
   Шилдгийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Г.Болор-Эрдэнэ
   Шилдгийн шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Т.Халиун
   Шилдэг үндэсний хувцасны дизайнер: Өнөболор
   Шилдэг өдөр тутмын хувцас загвар зохион бүтээгч:  Батзогсоол, Урангоо
   Шилдэг уран сэтгэмжит зохион бүтээгч: Энхсайхан
   Шилдэг загварын товчоо: Сити дээд сургуулийн Монголжингоо загварын товчоо
   Шилдэг нүүр хувиргагч: Наранмандах
   Шилдэг үсчин: Баярчимэг нар тус тус шалгарчээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна