Оддын Дайн цувралын долоодугаар анги "Хүч сэргэсэн нь" нэртэйгээр өнгөрсөн онысүүлээр дэлгэцнээ гарч, ашиг орлогоороо дээд амжилтыг тогтоосон билээ.
Тэгвэл “Оддын Дайн” цувралын наймдугаар анги 2017 оны 12-р сарын 15-нд дэлгэцэнд гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд киноны нэрийг “Last Jedi” буюу “Сүүлчийн Жеди” гэж нэрлэжээ.
Шинэ ангийн зохиолыг бичсэн Райн Жонсон өөрөө энэхүү киног найруулж байгаа юм байна. Уолт Дисней кино компанийн зүгээс уг киноны зурагавалт эхэлсэн талаарх мэдэгдлийг богино хэмжээний трэйлерийн хамт цацаад байна.
Цувралын наймдугаар ангид өмнөх ангид тоглосон жүжигчдээс гадна шинээр гарч ирэх дүрүүдэд Холливудын жүжигчин Бенисио ДелТоро, Лаура Дерн болон залуу жүжигчин Келли Мэри Тран нар тоглохоор болжээ. Оддын дайны наймдугаар ангийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд агуулгын хувьд "Хүч сэргэсэн нь" киноны үйл явдлыг цааш үргэлжлүүлэх юм байна.
Орчуулсан: Я. Пүрэвсүрэн
Эхсурвалж: Celebuzz
Сэтгэгдэл үлдээх