2014 Агентлагуудын дарга нарыг сонгон шалгаруулж байна | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Агентлагуудын дарга нарыг сонгон шалгаруулж байна

2017-01-30 14:36:14 | 2592 | 0


Төрийн албаны зөвлөлд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын даргын сонгон шалгаруулалт боллоо.
Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Автозамын газар, Байгаль орчны газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Боловсролын газар, Газрын харилцааны алба, Залуучуудын хөгжлийн газар, Мэдээллийн технологийн газар, Өмчийн харилцааны газар, Үйлдвэрлэл, инновацийн  газар, Тээврийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Эрүүл мэндийн газар, Соёл урлагийн газар зэрэг 16 агентлагийн даргын  сонгон шалгаруулалтын эхний үе шатыг Төрийн албаны зөвлөлд зохион байгууллаа.
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан энэ сонгон шалгаруулалтад Төрийн албаны зөвлөл хөндлөнгийн хяналт тавьж, хууль эрхзүйн сорилын болон бичгийн ур чадварын шалгалт авахад арга зүйн удирдлагаар ханган ажиллажээ.
Ярилцлагын шалгалтыг маргааш Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс авах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна