2014 Ертөнцийн мисс шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Ертөнцийн мисс шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө

2017-02-02 02:13:33 | 2870 | 0


Филлиппиний нийслэл Манила хотод болсон Ертөнцийн мисс тэмцээнд Франц улсын мисс тэргүүн байранд шалгарлаа. Өдгөө 24 настай Ирис Миттенайр Франц улсын Лилл хотод шүдний эмч мэргэжлээр суралцдаг бөгөөд 2017 оны “Miss Universe” –ээр шалгарлаа.

Дэлхийн улс орнуудын 85 гоо бүсгүй оролцсоноос тэргүүн байр Франц улс, дэд байр Гайти улс, удаах байранд Колумб улсын миссүүд орсон байна.

Тэмцээний эцэсийн шатанд Франц улсын миссээс дүрвэгсдийн асуудал, хил хязгаар гэсэн улс төрийн холбогдолтой асуулт асуусан бөгөөд дэлхий ертөнц өдөр өдрөөс л глобалчлагдаж байгаа энэ үед Франц улс хилээ нээлттэй байлгаж аль болох дүрвэгсдийг хүлээн авахыг хичээж байгаа хэмээн харулжээ.

Одоо түүний тухай сонирхолтой мэдээллийг хүргье!

Тэрээр Францын үндэсний хоолнуудыг сайн хийдэг, аюултай спортод дуртай, дуучин Beyonce -гийн фен бөгөөд “run the world girls” хэмээх дуунд нь маш их дуртай гэнэ.

Уг тэмцээнд алдарт  реппер дуучин Florida болон Boyz II Men нар ая дуугаа өргөжээ.  

Орчуулсан: Я. Пүрэвсүрэн

Эхсурвалж: usmagazine

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна