2014 Ерөнхийлөгч Доналд Трамп дээд шүүхийн шүүгчид Нейл Горсачийг нэр дэвшүүллээ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Ерөнхийлөгч Доналд Трамп дээд шүүхийн шүүгчид Нейл Горсачийг нэр дэвшүүллээ

2017-02-02 03:33:38 | 79528 | 0


АНУ- ын ерөнийлөгч Доналд Трамп хоёр  дахь өдөр Цагаан ордонд дээд шүүхэд нэр дэвшүүлж байгаа хүнээ зарлажээ. Нейл Горсач нь 49 настай консерватив үзэлтэй бөгөөд тэрээр давж заалдах шүүхийн шүүгчээр ажилладаг. Харин Трамп түүнийг их ухаантай, хуулийн мэдлэг маш өндөр хэмээн тодорхойлов. Хэрэв энэ саналыг сенатууд дэмжвэл Нейл Горсач дээд шүүхийн шүүгчээр ажиллах юм. Доод шатны шүүхэд хэлэлцсэн хэргүүд дээд шүүхэд очин эцсийн шийдвэрүүдийг гаргадаг.  Жилдээ ойролцоогоор 100 гаруй хэргийг хэлэлцэн шүүн тогтоодог байна. Харин одоо сенатын хариуг хүлээж байгаа юм.

Эхсурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна