2014 Ираны шинэ танкийг видеогоор харууллаа | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Ираны шинэ танкийг видеогоор харууллаа

2017-03-14 14:21:54 | 4656 | 0


Ираны шинэ зэвсэг нь өмнө нь Оросоос худалдан авч байсан танкуудыг зэвсэглэлд солих ёстой гэнэ.

Ираны "Каррар" гэсэн нэртэй шинэ танкийн танилцуулгыг хийсэн видео сүлжээнд тавигджээ. Шинэ танкийг удахгүй үйлдвэрийн дамжлагад оруулан гаргаж эхлэх юм. Ираны удирдлага шинэ байлдааны машин нь өөрийн дотоодын бүх хэрэгцээг бүрэн хангаж чадна гэж найдаж байна.

Шинэ танк нь оросТ-90СМ танктай төстэйг мөн зарим деталиуд нь Европын танкуудынхтай адилхан байгаа мэргэжилтнүүд  хэлж байна. Түүний  техникийн үзүүлэлт одоогоор нууцлагдаж байгаа ажээ.

Сүүлийн үед  Иран цэргийн шинэ техникийн мэдээг урсгаж байгаа. Тухайлбал дронуудыг сөнөөх шинэ винтов буу, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн цогцолборууд, тав дахь үеийн шинэ F-311 Qaher ("Байлдан дагуулагч") сөнөөгчийн тухай мэдээлжээ. 

www.eagle.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна