2014 Хойд Солонгосоос дүрвэсэн охин Монголд ирж эрх чөлөөтэй болсноо дэлхий нийтэд ярьжээ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Хойд Солонгосоос дүрвэсэн охин Монголд ирж эрх чөлөөтэй болсноо дэлхий нийтэд ярьжээ

2017-03-16 10:39:05 | 1757 | 0


Хойд Солонгос улсын иргэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Йонми Пак “One young world” чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ эх орноосоо дүрэвсэн тухайгаа нулимс дуслуулан ярьжээ.

Йонми Пак 9 настай байхдаа найзынхаа ээжийг олон нийтийн өмнө цаазлагдахыг харжээ. Тэрээр 2007 онд 13 настайдаа гэр бүлийнхнийхээ  хамтаар эрх чөлөөтэй амьдрахыг хүсэн эх орноосоо дайжсан байна.

 

Түүнийг Солонгосоос явах өдөр дүрвэгсдийг зуучлан хил гаргаж байсан Хятад эрээс охиноо хамгаалсан ээж нь нүдэн дээр нь хүчиндүүлжээ. Мөн түүний аав БНХАУ-д амь үрэгдсэн бөгөөд хууль бусаар орогнож явсан тул 14 настай охин шөнийн гурван цагт аавыгаа нууцаар оршуулсан аж.

Тэрээр илтгэлдээ Хойд Солонгосд эрх мэдэлтэй хүн амьд явна эс бөгөөс үхнэ гэдгийг онцолсон байлаа.

Охин “Дүрвэж явахдаа Говь цөлийг луужингийн тусламжтай туулж явсан бөгөөд луужин эвдрэхэд оддоор баримжаалан эрх чөлөөнд хүрэх замаа олж байсан” хэмээгээд “Монголд очих тэр мөчид эрх чөлөө, энх тайвныг олсон. Хилийн цэргийнхэн биднийг баривчилсан. Хэрэв тэд биднийг нутаг буцаавал бид амиа хорлоход бэлэн байсан. Учир нь бид хүний ёсоор амьдрахыг хүсэж байсан. Энэ дэлхий дээр ямар ч хүн хаана төрснөөсөө шалтгаалан хавчигдан амьдрах ёсгүй. Дэлхий нийт тэр улсын улс төрийн дэглэм, тэнд мартагдсан олон мянган хүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.

Йонми Пак цааш үргэлжлүүлэн “Говь цөлийг туулж байхдаа айснаасаа болоод үхэх шахаж байсан. Оддоос өөр намайг гэх хэн ч энэ дэлхий дээр байхгүй мэт ганцаардаж байсан. Гэхдээ миний түүхийг сонссон учраас та бүхэн бүгд анхааралдаа авлаа, баярлалаа” хэмээсэн юм.

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/ufhKWfPSQOw" frameborder="0" allowfullscreen></iframe>

 

Тэрээр 2009 оноос эхлэн Өмнөд Солонгос улсад орогнох болсон бөгөөд олон улсын хүний эрхийн судлаачаар ажилладаг аж.

 

Эх сурвалж: www.eagle.mn

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна