2014 5000 жилийн өмнөх эхийн хайр | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

5000 жилийн өмнөх эхийн хайр

2017-05-16 16:00:39 | 4059 | 0


Энэ нь гайхмаар нээлт археологчдыг цочирдуулж, бас тэдний сэтгэлийг хөдөлгөсөн байна. 5000 жилийн өмнө амьдарч байсан ээж хүүхдээ чанга тэврэн хорвоогоос одсон байна. Археологичдын баг Тайваньд хийсэн малтлагаар 4800-аад жилийн тэртээх 48 булш олсон байна. Өөрөөр хэлбэл чулуун зэвсгийн үед амьдарч байсан эртний хүмүүсийн булш гэсэн үг л дээ. Харин олдворуудаас хүүхдээ тэврэн хэвтэж байгаа эхийн булш л олон нийтийн анхаарлыг ихээр татаж, археологчдод их ашиг авч ирж байгаа гэнэ.

Учир нь эх хүн хүүхдээ хэрхэн хайрлаж, хамгаалж байгаа нь маш цэвэрхэн хадгалагдаж үлдсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна. Эх хүү хоёрын амьдралын сүүлийн мөч хүртэл хамт байгаа энэ дүрслэл магадгүй МЭӨ 2000-аад оны үед болсон томоохон газар хөдлөлттэй холбоотой гэж үзсэн байна.

Судлаачид эхийг 20 орчим настай 160 см өндөртэй гэж тогтоосон байна. Энэхүү нээлт зөвхөн түүх, археологиос ч илүү чухал ач холбогдолтой. Бидэнд 5000 жилийн өмнөх эх хүний хайр энэрлийг харуулж өглөө хэмээн судлаачид тайлбарлажээ. Олдвор Тайваны Тайчцу хотын Байгалийн түүхийн Үндэсний музейд байршуулсан гэнэ.

 

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна