Өнгөрсөн бүхэн шороо мэт арилж, гагцхүү гэрэл зураг үлдэнэ гэж нэгэн мэргэн хүн хэлжээ. Үнэхээр ч аливаа зүйл болоод өнгөрөхөд гэрэл зураг л бидэнд үлдэж байна.
Гөрөөчид. ХХ зууны дунд үе.
Мэгзэд жанрайсаг сүм. 1958 онд Луймар Ийслийн дарсан гэрэл зураг.
Энхтайваны гүүр баригдаж буй нь. 1958 он.
Хэл шинжлэлийн эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан.
Ю.Цэдэнбал Г.К.Жуковт БНМАУ-ын баатар цолыг гардуулахаар өөрийн биеэр гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж буй агшин. 1969 он.
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, ЗХУ-ын баатар, Армийн генерал И.И.Федюнинский нар. Зайсан толгой 1969 он.
"Сүүний үнэр шингэсэн сэвлэг даахьтай байхад минь дууны сайхан эгшигээрээ эвлэг зөөлөн бүүвэйлсэн...." гэдэг ард түмний сэтгэлд хоногшсон эхийн тухай дууг зохиосон төрийн шагналт, хөгжмийн зохиолч Э.Чойдог.
Төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай циркийн уран нугараач Б.Норовсамбуу.
Монголын волейболын эрэгтэй шигшээ баг Болгар улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцож, 16-р байр эзэлжээ. 1970 он.
Зуны Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын нэг алт, хошой мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, БНМАУ болон ЗХУ-ын гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх.
Үндэсний бөхийн хүчит аварга Д.Хадбаатар.
"Гамлет" жүжиг. Ардын жүжигчин Л.Жамсранжав.
Монгол улсад орчин үеийн эстрад урлагийг үүсгэн байгуулсан залуус.
"Соёл Эрдэнэ" хамтлаг.
Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам.
Ажилчны район /одоогийн Хан-Уул дүүрэг/
"Нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхтүн" Сонгуулийн ухуулах байрны үүдэнд. 1984 он.
Сэтгэгдэл үлдээх