2014 ОРХОН АЙМАГТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАДАГ ШАНАГАНААС БУДАГЧ БОДИС ИЛЭРЧЭЭ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ОРХОН АЙМАГТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАДАГ ШАНАГАНААС БУДАГЧ БОДИС ИЛЭРЧЭЭ

2018-01-19 15:42:48 | 1181 | 0


2017 оны 4 дүгээр сард МХЕГ-аас Орхон аймагт хүнсний зориулалтаар ашигладаг хуванцар саванд шинжилгээ хийхэд сүү, цагаан идээ зарахад ашигладаг хуванцар бодисоос будагч бодис илэрчээ. Тиймээс хүнсний худалдаанд уг шанагыг ашиглахгүй байх чиглэлийг худалдаа эрхлэгчдэд өгчээ.

Мөн Орхон аймгийн Мэргэжлийн Хяналтын газар нь сүү, цагаан идээ, худалдан борлуулдаг иргэн, ААНБ нь зориулалтын хуванцар саванд бүтээгдэхүүнээ зарж байгаа эсэхэд хяналт тавьдаг бөгөөд 430 иргэн, ААНБ-д зөвлөмж мэдээлэл хүргүүлэн ажиллажээ.

Зөвлөмж мэдээллийг удаа дараа хүргүүлсэн ч тодорхой арга хэмжээ аваагүй худалдаа үйлчилгээнд ашиглахыг хориглосон савыг ашигласаар байвал хуулийн хүрээнд дараагийн шатны арга хэмжээг авч зарж борлуулж байгаа бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах арга хэмжээг авдаг ч өнөөдрийн байдлаар дараагийн шатны арга хэмжээг авсан зүйл байхгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна