2014 АРХАНГАЙ АЙМАГТ “ЦОДГОР ХҮҮ”-2018 ТЭМЦЭЭН БОЛЛОО | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

АРХАНГАЙ АЙМАГТ “ЦОДГОР ХҮҮ”-2018 ТЭМЦЭЭН БОЛЛОО

2018-01-23 16:41:49 | 727 | 0


Аймгийн шатрын авара шалгаруулах “Цодгор хүү”-2018 тэмцээн боллоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн шатрын холбоотой хамтран 1-р сарын 17-ний өдөр тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд найман сумын 120 гаруй тамирчид оролцсон байна. Энэ жилийн тэмцээнд оролцох хүүхдийн тоо, эцэг эхчүүдийн идэвх сайн байгаа нь Архангай аймагт шатрын спорт хөгжиж байгааг харуулж байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Энэ тэмцээнд бага насныангилалд илүү олон хүүхэд оролцож байгаа нь өнгөрсөн жилүүдийн тэмцээнээс онцлог байжээ.
Тэмцээнд 5 хүртэлх насны эрэгтэй 6, эмэгтэй 3, 7 хүртлэх насны эрэгтэй 7, эмэгтэй 4, 9 хүртэлх насны эрэгтэй 24, эмэгтэй 12, 11 хүртэлх насны эрэгтэй 30, эмэгтэй 13 хүүхэд оролцсон байна.
Тэмцээний дүнгээр 5 хүртлэх насны охидын төрөлд 1-р байранд Эрдэнэбулган сум 1-р цэцэрлэгийн сурагч Ц.Буянцэцэг, 2-р байранд Ихтамир сумын Д.Мишээл, 3-р байранд Ихтамир сумын Б.Баярцэцэг нар шалгарсан байна. 
Харин 5 хүртлэх насны ангилал хөвгүүдийн төрөлд 1-р байранд Ихтамир сумын Б.Түвшинтөгс 2-р байранд Ихтамир сумын Э.Эрхэмбилэг, 3-р байранд Ихтамир сумын М.Далайбаяр шалгарчээ. 
7 хүртлэх насны охидын төрөлд 1-р байранд Эрдэнэбулган сум 3-р сургуулийн сурагч А.Нарантуяа, 2-р байранд Эрдэнэбулган сум 3-р сургуулийн сурагч М.Цацралт-намуун, 3р байранд Эрдэнэбулган сумын Ш.Хонгорзул нар шалгарчээ. 
Харин 7 хүртлэх насны ангилал хөвгүүдийн төрөлд 1-р байранд Өгийнуур сумын ЕБС-ийн сурагч У.Есөн-Эрдэнэ, 2-р байранд Ихтамир сумын Х.Эрдэнэбуян 3-р байранд Эрдэнэбулган сум 1-р сургуулийн сурагч М.Төгөлдөр нар шалгарсан байна. 
9 хүртлэх насны ангилал охидын төрөлд 1-р байранд Өгийнуур сумын сурагч С.Мөнхбилгүүн 2-р байранд Өлзийт сумын Б.Алтанзул, 3-р байранд Өлзийт сумын Ц,Цэлмүүн нар шалгарлаа. Харин 9 хүртлэх насны хөвгүүдийн төрөлд 1-р байранд Ихтамир сумын Б.Бат-оргил, 2-р байранд Батцэнгэл сумын Б.Түвшинбаяр, 3-р байранд Спортын төрөлжсөн сургуулийн сурагч А.Эрхэмбаяр нар тэргүүлжээ. 
11 хүртлэх насны охидын төрөлд 1-р байранд Өлзийт сумын М.Баяржаргалмаа, 2- р байранд Өлзийт сумын Б.Бэрхшагай, 3-р байранд Ихтамир сумын Д.Маралжингоо нар тэргүүллээ. Харин 11 хүртлэх насны хөвгүүдийн төрөлд 1-р байранд 3-р сургуулийн сурагч С.Баян-Очир, 2-р байранд Батцэнгэл сумын Б.Цолмонбаяр, 3-р байранд Өлзийт сумын Н.Бат-Эрдэнэ шалгарчээ. 
Насны ангилал тус бүрт 1-р байр эзэлсэн шатарчид өсвөрийн улсын аварга шалгаруулах “Цодгор хүү-2018” тэмцээнд оролцох эрхийг авлаа.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна