2014 БУЛГАН АЙМГИЙН РАШААНТ СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН 3 БАЙРШИЛД БАЙНГЫН ПОСТ ГАРГАВ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

БУЛГАН АЙМГИЙН РАШААНТ СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН 3 БАЙРШИЛД БАЙНГЫН ПОСТ ГАРГАВ

2018-01-23 16:43:33 | 1234 | 0


Архангай аймгийн Хашаат сумтай хил залгаа Булган аймгийн Рашаант суманд 1-р сарын 11-ний өдөр үхрийн О хэвшлийн гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Хил залгаа аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Архангай аймгийн онцгой комисс 1-р сарын 15-нд хуралдаж, шүлхий өвчнийгөөрийн нутаг дэвсгэрт оруулахгүй байхадшуурхай арга хэмжээ авч,хорио цээрийн дэглэмийг тогтоолоо.

Мөн Өлзийт, Өгийнуурын зааг Майхан толгой, Хашаат, Рашаант сумын зааг дээр байнгын постыг гаргаж, Элсэн тасархай дээр явуулын постыг ажиллуулахаар болжээ. Шүлхий өвчин гарсан нутаг дэвсгэрийн ойр орчимд ариутгал халдваргүйжүүлэлт хийх бодис, ажиллахалба хаагчдын хоол хүнс, хувцас хэрэглэл, шатахууны зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв.

Д.АРИУНБУЯН

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна