2014 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ДНБ ӨНГӨРСӨН ЖИЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 10 ГАРУЙ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ДНБ ӨНГӨРСӨН ЖИЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 10 ГАРУЙ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2018-01-23 16:45:42 | 3198 | 0


Манай аймгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгч 445 аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Мод боловсруулах, модон эдлэлийн чиглэлээр 74, нэхмэл сүлжмэлийн чиглэлээр 6, барилга бүтээцийн хийцийн чиглэлээр 60, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр  9, мах боловсруулах чиглэлээр 3, мах махан бүтээгдэхүүн хагас боловсруулах чиглэлээр  4, сур боловсруулах чиглэлээр 2, талх, нарийн боовны үйлдвэрлэлээр 64, гурилын үйлдвэрлэлээр 7,  жимс жимсгэнэ боловсруулах чиглэлээр 6, ахуйн үйлчилгээний чиглэлээр 180, ноос ноолуур, арьс ширний чиглэлээр 21, гутал үйлдвэрлэлийн чиглэлээр  9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Эдгээр үйлдвэрлэлийн хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийтдээ 808 хүн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт 713 хүн  тогтмол ажлын байраар хангагдан ажиллаж, аймгийн хэмжээнд жилд дунджаар 2220 тонн талх, нарийн боов, 59,4 мянган тонн гурил, 23,6 мянган тонн хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж мах, сүүний салбарт хоногт үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр 1000 бог болон 250 бод мал нядлах үйлдвэрлэл, мөн хоногт 2000 литр сүү боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал суурилуулан ажиллаж байгаа аж.
“Хөгжсөн Хөвсгөл 2030” хөтөлбөрийн  эрхэм зорилго болсон хүнийг хөгжлийг дээдэлсэн, үндэсний  өв соёлоо хадгалсан,  ногоон эдийн засаг, үйлдвэрлэл, инновацийг  дэмжсэн, МУ-ын Аялал жуулчлалын  тулгуур төв болж хөгжинө гэж тодорхойлсон зорилгын хүрээнд аймгийн эдийн засагт нөлөө үзүүлэхүйц томоохон үйлдвэрүүдийг байгуулж, ДНБ-ийг эрчимтэй  нэмэгдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
 Манай аймгийн үйлдвэрлэлийн салбарт ДНБүтээгдэхүүн өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгджээ.


Б.Гэрэлням

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна