2014 ОРХОН АЙМГИЙН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ОРХОН АЙМГИЙН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2018-01-25 15:07:20 | 1989 | 0


Орхон аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

Олон жилийн дундажаас ахиу цас орж өвөлжилт хүндэрч байна. Мөн Орхон аймгийн газар нутагтай хил залгаа оршдог Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчин гарсантай холбогдуулан орон нутгийн түвшинд улсын Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөшөөтийн давааны чиглэлд мөн Орхон Булганы босоо тэнхлэгийн зам дагуу гэсэн хоёр пост ажиллуулж, 21 хоногийн хугацаатай 3 ээлжээр ажиллуулах саналтай  байна. Яагаад гэвэл бага ээлжээр ажиллуулах юм бол бензин шатахуун хүндрэлтэй байгаа. Уг ажлыг хийхэд 14,3 сая төгрөг шаардлагатай байгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий танилцууллаа.

Мөн Булган аймгийн Хангал сумын 2-р багт “Чулуут” гэдэг газарт малчин Д.Бөхбатын суурьт 2018 оны 1-р сарын 22-ны өдөр үхрийн цусан халдварт өвчин гарсан байна. Үүнийг аймгийн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр батлагдан Хангал сумын Засаг даргын захирамжаар “Хязгаарлалтын дэглэм” тогтоосон.

“Хязгаарлалтын дэглэм”-д байгаа Д.Бөхбат, н.Мөнхтөр, н.Пүрэв нарын 3 өрхийн 100 үхэрт цусан халдвартын 1-р тун вакцин хийгдсэн байна.

Түүнчлэн зарим иргэн аж ахуйн нэгжүүд хувиараа өвс заржбайгаа бөгөөд эдгээр нь малын гоц халдварт шүлхий өвчний голомттой бүс нутгаас ирсэн байж болох тул үүн дээр холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллахыгЗасаг даргаүүрэг болголоо.

Б.АНХЗАЯА

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна