2014 АРХАНГАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 11 ДАВАА ЦАСАНД ХААГДЖЭЭ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

АРХАНГАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 11 ДАВАА ЦАСАНД ХААГДЖЭЭ

2018-01-31 11:58:19 | 871 | 0


Архангай аймгийн хэмжээнд өнгөрсөн оны 10-р сараас 2018 оны1-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд их бага хэмжээгээр 35 удаа  цас орж, цасны дундаж өндөр тал газартаа 8-15 см, уулын бэл 10-20 см, хунгар 25-50 см зузаан цастай болоод байна. Үүнээс үүдэн Ихтамир сумын Хөх, Хэц, Улаалзайн даваа, Чулуут сумын Эг, Номгоны даваа, Өгийнуур сумын Шандын даваа, Хашаат сумын Өлийн даваа, Цэнхэр сумын Хуулзуур, Ар тэрэгтийн даваа, Төвшрүүлэх сумын Гурвын даваа, Хэсгийн даваа зэрэг 11 даваа цасанд хаагдсан. Мөн Хотонт сумаас Орхон баг, Улаан чулуу багуудруу явах зам хаагдсан, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болжээ.Харин улсын болон орон нутгийн чанартай зам саадгүй, чөлөөтэй нэвтэрч байна.

Д.АРИУНБУЯН

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна