2014 АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙТ МАЛЧИН ӨРХИЙН 5,5 ХУВЬ НЬ 1000-ААС ДЭЭШ МАЛТАЙ БАЙНА | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙТ МАЛЧИН ӨРХИЙН 5,5 ХУВЬ НЬ 1000-ААС ДЭЭШ МАЛТАЙ БАЙНА

2018-01-31 12:00:45 | 948 | 0


Архангай аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1000-аас дээш малтай 821өрх тоологджээ. Энэ нь нийт малчин өрхийн  5,5 хувийг эзэлж байгаа юм.

Харин 1000-аас доош малтай 14360 малчин өрх байдаг байна. Үүнээс 284 малчин өрх 10 хүртэл малтай, 794 өрх 11-30 хүртэл, 778 өрх 31-50 хүртэл, 1800 өрх 51-100 хүртэл, 3442 өрх 101-200 хүртэл, 5025 өрх 201-500 хүртэл, 2210 өрх 501-999 хүртэл малтай байна. 

2017 онд  Архангай аймагт малчин өрхийн тоо 15160 болж 2016 оныхоос 724 өрхөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны мал тооллогын судалгаагаар аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 74,5 хувь нь буюу 11,3 мянга нь цахилгаан гэрэлтэй, 63,9 хувь нь буюу 9,6 мянга нь телевизортой, 8,6 хувь нь радиотой, 39,4 хувь нь буюу 5,9 мянга нь оёдлын машинтай гэж гарчээ. 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна