2014 ОРХОН АЙМАГТ 22 ХҮҮХЭД ГАР, ХӨЛӨӨ ХӨЛДӨӨСӨН ГЭХ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ТАЙЛБАР ХИЙЛЭЭ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ОРХОН АЙМАГТ 22 ХҮҮХЭД ГАР, ХӨЛӨӨ ХӨЛДӨӨСӨН ГЭХ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ТАЙЛБАР ХИЙЛЭЭ

2018-01-31 12:04:13 | 1237 | 0


Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Орхон аймагт 22 хүүхэд гар, хөлөө хөлдөөсөн гэх мэдээлэл гарч, үндэсний хэмжээнд түгсэн.

Тэгвэл энэ нь худал мэдээлэл гэдгийг аймгийн БОЭТ, Боловсрол, соёл, урлагийн газраас албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Энэ сарын 21-нд Орхон аймагт цочир хүйтэрсэнтэй холбоотойгоор 8-13 насны дөрвөн хүүхэд чих, хацар хайрагдсан гэсэн шалтгаанаар БОЭТ-ийн амбулоториор үйлчлүүлжээ. Мөн Булган аймгийн Хангал сумын хоёр охин гэрээсээ дулаан хувцасгүй гарч ээж, аавынхаа өөдөөс гүйж байгаад гар, хөлөө хөлдөөж БОЭТ-д эмчлүүлжээ. Дөрөв болон таван настай эл хоёр охин гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байна.

Өнгөрсөн долоо хонгийн даваагаас пүрэв гариг хүртэл Орхон аймагт шөнөдөө -30 хэм хүртэл хүйтэрч  өглөөгүүр хүйтний эрч буурахгүй байгаа тул хүүхдүүд сургууль, цэцэрлэг рүүгээ явах замдаа хацар, чихээ хайруулах тохиолдол цөөнгүй гарсан байна. Тухайлбал, Баян-Өндөр  сумын Даваат багт оршин суудаг тавдугаар ангийн А хүүхэд Дэнж багт байрлах ахынхдаа хоночихоод гэр лүүгээ явах зуураа гарынхаа 3-5 хуруугаа хөлдөөжээ. Уг хүүхэд тухайн үед бээлийгүй байсан аж. Одоо БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ сард тус эмнэлэгийн амбулоториор 20 гаруй хүүхэд чих, хацар хайрагдсан гэсэн шалтгаанаар үзүүлж зөвлөгөө авчээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна