2014 Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

2017-01-29 05:11:04 | 60056 | 0


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөснөөсөө хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьжээ.

Доналд Трамп ойрын өдрүүдэд улс орны удирдагчидтай утсаар ярьж байгаа бөгөөд энэ удаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар харилцан санал бодолоо солилцлоо.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд Лалын улс болон босогчдын бүлэглэлийг дарж, терроризмын эсрэг тэмцэх тухайгаа бямба гаригт ярилцжээ.  Мөн Ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойг, Украины асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

Гэхдээ тэд хэзээ, хаана биечлэн уулзах нь тодорхойгүй байгаа юм. Энэ тухай одоогоор “Цагаан ордон” -оос ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.

Ерөнхийлөгч Д.Трамп нэг бус удаа ОХУ-тай харилцаагаа сайжруулах сонирхолтой байдгаа илэрхийлж байсан.

Үүнд Английн Ерөнхий сайд Тереса Мэй ОХУ-тай хэтойр байх хэрэггүйг сануулжээ.

Орчуулсан: Я. Пүрэвсүрэн

Эх сурвалж: Washingtonpost

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна