2014 Ким Кардашианы хөлсөлсөн тээгч эх 2018 онд төрнө | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Ким Кардашианы хөлсөлсөн тээгч эх 2018 онд төрнө

2017-07-31 15:13:35 | 11732 | 0


4 сарын өмнө Ким Кардашиан болон Кени Вест нар дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа талаар мэдээллэж байсан.

Ким дахин хүүхэд төрүүлэх нь биед нь маш муу нөлөөтэй гэжээ. Нэг үгээр хэлбэл дахин хүүхэд төрүүлснээр амиа эрсдэлд оруулах аюултай гэж үзсэн аж. Ким үүнийг тоолгүйгээр хөгжин, дэвшиж буй шинжлэх ухаан, техникт итгэн удаах хүүхдээ төрүүлэхээр зорьж байсан хэдий ч урд өмнө нь хоёр ч удаа савны хагалгаанд орж байжээ. 

Кимийн хоёр дахь төрөлт буюу Саянтыг төрүүлэх үедээ хүндрэлтэй төрж, алтан гарт эмч нарын ачаар хүүгээ эсэн мэнд тэвэрч авч байсан.

Иймээс алдарт хосууд гурав дахь хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлэхээр шийджээ.www.harpesbazaar.com сайтаас мэдээлж буйгаар тэдний тээгч эх 2018 оны хоёрдугаар сард төрөх гэнэ. 

Хосууд тээгч эхэд сар бүр 4500 доллар өгөх ба 10 сарын турш нийтдээ 45,000 долларыг өгөхөөр гэрээ хийсэн байна. Хэрвээ хүүхэд ихэр бол хүүхэд бүрийн тоогоор сард 5000 доллар нэмж төлөх гэнэ. Барьцаа мөнгө л гэхэд дангаараа 68,850 доллар ажээ. Үүнээс харахад Ким бяцхан эрдэнэтэй болохыг үнэхээр их хүсэж байгаа нь илэрхий байна.

Эх сурвалж: photonews.mn
 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна