2014 СЭЛЭНГЭ АЙМАГТ ЭМЧ, ОЁДОЛЧИН, ХӨГЖИМЧНИЙ АЖЛЫН БАЙР СУЛ БАЙНА | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

СЭЛЭНГЭ АЙМАГТ ЭМЧ, ОЁДОЛЧИН, ХӨГЖИМЧНИЙ АЖЛЫН БАЙР СУЛ БАЙНА

2018-01-19 15:33:23 | 1522 | 0


Шинэ оны эхний 10 хоногийн байдлаар аймгийн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд 824 иргэн идэвхитэй ажил хайгчаар бүртгүүлсэн байна. Аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст энэ сарын 10-ны байдлаар 18 ажлын байрны сул орон тооны захиалга ирсэн байна.
Тодруулбал Сүхбаатар сумын “Шинээ” салонд гоо сайханч, Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлэгт халдвар судлаач их эмч, нарийн мэргэжлийн эмч, гэмтлийн, дотрын эмч нар, сувилагч, мөн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгад ятгачин, бөмбөрчин, эвэр бүрээчин, мөн “Суудлын бүрээс”, “Мэргэн шувуу” оёдлын газарт тус бүр хоёр оёдолчны орон тоо, Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэлтийн санд тогооч гэсэн захиалгууд ирсэн байгаа ажээ. Мөн төрийн албан хаагчийн тусгай орон тоонд сонгог шалгаруулалт зарлагдсан байгаа юм байна. Сэлэнгэ аймагт өнгөрсөн оны туршид 2284 иргэн шинээр бүртгүүлж ажилд орохоор хайж байсан аж. Ажил олгогчоос ирсэн 1183 ажлын байранд дээрх иргэдийн 966 иргэнийг зуучилж ажилтай болгожээ.
 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна