2014 БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ 500 ХҮҮХДЭЭ ЯАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ 500 ХҮҮХДЭЭ ЯАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА

2018-01-19 15:36:20 | 783 | 0


Баянцагаан сумын Ундраа цэцэрлэг 2010 онд 100 хүүхдийн багтаамжтай шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулах болжээ. Тэр цагаас хойш долоон жилийн дараа 210 хүүхдэд сургалт, хүмүүжлийн ажлыг явуулж байна.

Энэ нь цэцэрлэгийн нэг хүүхдэд оногдох зай талбай, нэг багшид очих ачаалал хоёр дахин хэтэрсэн гэсэн үг юм. Хүүхдийн ачаалал нэмэгдэхийн хэрээр бүлгийн тоог нэмэх шаардлага үүссэн тул дуу хөгжмийн танхимыг үндсэн бүлэг болгон ашиглаж, цэцэрлэгийн хашаанд хоёр гэр барьж, хүүхдүүдээ авч байна. Гэтэл 2-5 насны цэцэрлэгийн насны хүүхдийн тоо сумын хэмжээнд 500 аль хэдийнэ хүрчээ.

Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул 100 хүүхдийн цэцэрлэгтэй Баянцагаан сум цэцэрлэгийн насны 500 хүүхдээ яахаа мэдэхгүй гайхаж сууна. Тиймээс тус сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үүнд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага байгааг сумын иргэд хэлж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна