2014 ХӨВСГӨЛ АЙМАГТ ХОГ ХАЯГДАЛ ХАРИУЦСАН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ НАР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХОГ ХАЯГДАЛ ХАРИУЦСАН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ НАР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2018-01-24 13:23:13 | 805 | 0


Мөрөн сумын иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий Хог хаягдал хариуцсан олон нийтийн байцаагч нар өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. 2017 оны 5-р сард шинэчлэгдэн батлагдсан хог хаягдлын тухай хуулинд хот суурин газар Хог хаягдал хариуцсан олон нийтийн байцаагч нартай байна гэж тусгайлсан заасан бөгөөд өнөөдөр сумын Засаг дарга томилж үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Мөн ажлын чиг баримжаа олгох сургалтыг Сумын БОХУБ болон ДЗМонгол ОУБ-ын ХОНХХ-ын хамт олон хамтран зохион байгууллаа.
Байцаагч нар Хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчилах, биелэлтийг хангуулах
хяналт тавих, зөрчил арилгуулах, Хог хаягдлын үйлчилгээний хураамж хураах эрхтэй юм байна.

Б.Гэрэлням

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна