2014 ДОРНОГОВЬ АЙМАГ СПОРТЫН 12 ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ УРАМШУУЛЛАА | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ДОРНОГОВЬ АЙМАГ СПОРТЫН 12 ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ УРАМШУУЛЛАА

2018-01-24 13:25:02 | 800 | 0


 Дорноговь аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин Орон нутгийн шигшээ баг бүрдүүлэн өсвөрийн тамирчдийг бэлдэж, тив дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн дасгалжуулагч нарыг АЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд хүлээн авч урамшууллаа.Аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа” хөтөлбөрийн Биеийн тамир спортын чиглэлийн зорилтыг хангах хүрээнд  2017 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнд өсвөрийн баг тамирчдийг  бэлтгэж, амжилт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан дасалжуулагч нарыг урамшууллаа. Тухайлбал: дугуй, шатар, бокс, чөлөөт бөх, жудо, даам, таекондо, сагсан бөмбөг, үндэсний сур харваа, хөл бөмбөг, хөнгөн атлетикын 12 төрлийн спортын дасгалжуулагч нарт нийт 2 сая 365000 мянган төгрөгийн урамшууллыг өглөө. Уулзалтын үеэр Аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин хэлэхдээ “2017 онд “Аймгийн өсвөрийн шигшээ багийн  үйл ажилгааны хэрэгжилтийг хангах журмын дагуу 53 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр орон нутгийн баг, тамирчид сайн амжилтыг гаргасан. Цаашид өмнөх онд гаргасан амжилтаа бататгаж, 2019 он гэхэд спортын амжилтаараа 21 аймгаас эхний тавд багтаж байх шаардлагатай гэж хэлсэн юм. Мөн Дорноговь аймаг 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбоотойгоор спортын тамирчдыг дэмжин ажиллаж Биеийн тамир спортын газарт авто машин авч өгнө гэдгээ хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна