2014 ОРХОН АЙМАГ ПС ТОГЛООМЫГ ХОРИГЛОСОН АНХНЫ АЙМАГ БОЛНО | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ОРХОН АЙМАГ ПС ТОГЛООМЫГ ХОРИГЛОСОН АНХНЫ АЙМАГ БОЛНО

2018-01-24 13:29:51 | 1290 | 0


Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрөөх нэг хэлбэр бол пс тоглоомын газар болоод байна. Тэгвэл манай аймаг уг асуудал дээр анхаарал тавьж ажиллахаар болжээ. Орхон аймагт 11 пс тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс цөөнгүй хэсэг нь шөнө хүүхэд хонуулдаг зөрчил илэрсэн. Уг пс тоглоомуудын орчин бохир, хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлнэ гэсэн үндсэн шаардлагаа зөрчсөөр ирсэн. Гэнэтийн шалгалтаар тусгай зөвшөөрөлийг нь цуцлах л арга хэмжээ авдаг. Гэвч түр хугацаагаар хаагдаад эргээд нээгдэх энгийн үзэгдэл болсон хэвээр. Үүний үр нөлөөгөөр хүүхэд багачууд, өсвөр насныхан дэлгэцийн донтолттой болдог. РС тоглоомын хамааралтай, сэтгэцийн хувьд хэвийн бус хүүхэд, залуусын тоо эрс өссөөр байгаа юм. Хүүхдүүд РС тоглохын тулд худлаа хэлдэг, хулгай хийдэг, өөрийн болоод бусдын эд зүйлийг барьцаанд тавьдаг үзэгдэл дараалан гарч байгаа. Мөн гудамжинд хоолны мөнгөгүй, автобусны зардалгүйгээс харьж чадахгүй нь гэж хүнээс мөнгө гуйх хэлбэрээр тоглодог, архаг хэлбэрийн донтолттой өсвөр үеийнхэн бий болж байна.

Иймээс Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут энэ чиглэлд доривтой арга хэмжээ авахаар шийджээ. Тэр: "- 11 РС тоглоомын газрыг хаах хүртэл арга хэмжээ авна. Хэдийгээр 11 хүний бизнес, амьдрах орчны асуудал яригдаж болох ч түүний цаана 11 мянгаар ч тогтохгүй хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйн асуудал яригдаж байгаа учраас зоригтой шийдэлд хүрье. Орхон аймаг РС тоглоомгүй анхны аймаг больё. Ирээдүйгээ, хүүхдүүдээ бодож шийдвэр гаргая" гэсэн юм...

Б.Анхзаяа

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна