2014 ОРХОН АЙМГИЙН ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ОРХОН АЙМГИЙН ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2018-01-25 15:09:53 | 1125 | 0


Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут төрийн алба хаагчидтай уулзалт хийж байгаа билээ. Өчигдөр Орхон аймгийн Хот тохижуулах газрын ажиллагсадтай уулзаж тэдний санаа, бодлыг сонсож, зарим нэг тулгамдаад байгаа асуудлыг нь шийдвэрлэлээ.

Хот тохижуулах газрын хамт олон  нь Эрдэнэт хотын айл өрх, албан газар, аж ахуйн нэгжүүдээс гарч буй ахуйн хог хаягдалыг тээвэрлэж, дарж устгах, хотын доторх нийтийн эзэмшлийн эд аж ахуйн тохижилт, хөшөө дурсгал, сурталчилгааны самбарууд сэргээн засварлалт, зарим эд аж ахуйг шинээр хийж байрлуулах, нэрэмжит гудамж талбай, орон сууцны хорооллын доторхи цэвэрлэгээ үйлчилгээ, авто замын засвар, замын тэмдэг, тэмдэглэгээ, автобусны буудлын арчлалт хамгаалалт, шинэчлэлтийн ажлууд, золбин нохой, муур устгах ажлыг хариуцдагаас гадна ахмадын болон сурагчдын автобусны үйлчилгээ мөн тус байгууллагад харъяалагддаг. 

Одоогоор Хот тохижуулах газарт 232 хүн ажиллаж байна. Өмнөх жилүүдэд тус байгууллагын ажиллагсадын баяр ёслолын үеэр ажилласан нэмэгдэл цалинг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн, 10 ширхэг бага оврын цас цэвэрлэх төхөөрөмж авч өгсөн, хотын төвийн хороололд хогийг шууд ачих зориулалттай бункерууд байрлуулсанаар хог ачих ажлыг хөнгөвчилсөн гээд нэлээдгүй зүйлсийг хэрэгжүүлсэн юм.   
Засаг дарга бөгөөд хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, үндсэн чиглэлүүдэд Эрдэнэт хотын хогны менежментийг сайжруулах чиглэлээр Польшийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хог ангилан ялгах, боловсруулах үйлдвэр байгуулах, авто парк шинэчлэлтийг хийх, цалин урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж байгаа. Үүний хүрээнд 2 дугаар сараас эхлэн цалинг нь тодорхой хувиар нэмэх, 3 ширхэг хог тээвэрлэх автомашин, Солонгос улсаас цас цэвэрлэх тусгай зориулалтын машин оруулж ирэх ажлыг ойрын хугацаанд хийхээр боллоо. Мөн орон гэргүй 5 ажилтанд гэр олгохоор шийдвэрлэсэн юм. 

Мөн цаашид Хот тохижуулах газрын ажиллагсадын эрүүл мэндийн асуудалд нэн тэргүүнд анхаарч ажиллахаа Засаг дарга Д.Батлут илэрхийллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна