2014 ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД НИЙСЛЭЛД ЧУУЛНА | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД НИЙСЛЭЛД ЧУУЛНА

2018-02-04 14:51:26 | 1003 | 0


Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны ээлжит 5-р их хурал 2-р сарын 7-ны лхагва гарагт Улаанбаатар хотод болно. 21 аймгийн радио, телевиз, сонин, сайтын төлөөлөл 70 гаруй сэтгүүлч энэ Их хуралд төлөөлөгчөөр ирж оролцох юм.

Их хурал ОНХМХ-ны өнгөрсөн хугацааны ажлын тайлан, хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Ээлжит 5-р их хурлаас холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Бага хурлын гишүүдээ шинээр сонгож батлах аж.

Мөн энэ үеэр Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын улсын 4-р зөвлөгөөнийг “Төрийн мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангахад хэвлэл мэдээллийн үүрэг” сэдвээр Монгол улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран зохион байгуулахаар боллоо.

Б. Батзул

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна